200 гаруй иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 200 гаруй иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрийг “Говийн хүү сан” төлж барагдуулсан байна.
Заавал хөгжих өрхийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрийг ийнхүү төлж барагдуулсан нь эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжийг нээж өгч байгаа юм. Монгол Улсын иргэн 2016 оноос хойш эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдах хууль үйлчилж эхэлсэн. Өмнөговь аймгийн хувьд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй заавал хөгжих өрхийн 210 иргэн байсан ба энэхүү асуудлыг УИХ-ын гишүүн Л.Энхболдод уламжилсан байна. Энэхүү иргэд эрүүл мэндийн даатгалдаа хамрагдвал авч чадахгүй байсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ хүртэх, авах бүрэн боломжтой болж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулж нийт 9 сая гаруй төгрөгийг Л.Энхболдын санаачилсан “Говийн хүү сан”-гаас гаргаж уг асуудлыг шийджээ.
"Говийн хүү сан"-гаас зохион байгуулсан заавал хамрагдах эрүүл мэндийн даатгалын өрийг төлж барагдуулах арга хэмжээнд Өмнөговь аймгийн иргэд тэгш хамрагдсаныг албаны хүмүүс хэлж байлаа. Толруулбал аймгийн бараг бүх сумаас хамрагдсан төдийгүй уул уурхай түлхүү хөгжиж хүн ам олноор төвлөрсөн Ханбогд, Цогтцэций сумдаас олон иргэн хамрагджээ. Цаашид иргэд өөрсдийн үүрэг ухамсраар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байх хэрэгтэйг зохион байгуулагчид онцгой анхааруулж байлаа.

Д.Мишигсүрэн