Хүүхдийн харшийн сүлд модны наадам 11 номинациар шилдгүүдээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадам энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сүлд модны наадам нь Ховд аймгйин Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын ивээл дор зохион байгуулагджээ.
Хүүхдийн харшийн сүлд модны наадамд Ховд аймгийн оны шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, зорилтот бүлгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дугуйлангийн хүүхдүүд, Дэлхийн зөн ОУБ-ын зорилтот бүлгийн хүүхдүүд зэрэг 200 хүүхэд оролцсон байна.
Ховдын хүүхдүүдээс урлаг, сурлага, спорт, манлайлагч хүүхдүүдийг 11 номинацаар шилдэгүүдээ тодруулан “Харш”-ийн сүлд модны наадамд оролцсон нийт хүүхэддээ бэлэг гардууллаа.
Аймгийн шилдэг 11 номинацад дараах хүүхдүүд амжилт бүтээлээрээ тодорлоо.
Аймгийн шилдэг “Оюунлаг хүүхэд”-ээр Ховд Лицей сургуулийн сурагч М.Чингүүн
Аймгийн шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч О.Ням-Эрдэнэ
Аймгийн шилдэг “Байгальд ээлтэй хүүхэд”-ээр Булган сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч Г.Билэгмаа
Аймгийн шилдэг “Удирдагч хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Ч.Золзаяа
Аймгийн шилдэг “ Өв соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Дуут сумын 12 жилийн ахлах сургуулийн сурагч Б.Энхманлай
Аймгийн шилдэг “Манлайлагч хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Б.Төрсайхан
Аймгийн шилдэг “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр 12 жилийн 6-р сургуулийн сурагч О.Сүхбат
Аймгийн шилдэг “Бүтээлч хүүхэд”-ээр Булган сумын 1-р сургуулийн сурагч М.Дэлгэрмаа
Аймгийн шилдэг “Энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр 12 жилийн 1-р сургуулийн сурагч Б.Номин
Аймгийн шилдэг “Авъяаслаг хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Б.Ариунболд
Аймгийн шилдэг “Оны онцлох хүүхэд”-ээр Хөгжил политехник коллежийн сурагч Ц.Долгормаа нар шалгарлаа.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадмыг зохион байгуулагчид Ховд аймгийн Засаг Дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондог болон Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олонд талархаж,хүүхдийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсанд хүүхдийн цагаан сэтгэл үргэлж ивээж явахыг ерөөлөө.

А.Бямбасүрэн