Цагдаагийн үйл ажиллагааны талаар “Санал хүсэлтийн хайрцаг” аялуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлөөс Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор сумын 38 байгууллагын 57 ажилтан, цагдаагийн алба хаагчидтай хамтран нийтийн эргүүл хийсэн байна.
Цагдаагийн ажилтны үйл ажиллагааны талаар 18 албан байгууллагад “Санал хүсэлтийн хайрцаг” аялуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг 3 удаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2 удаа, аян 1 удаа, сургалт сурталчилгаа танин мэдэхүйн уралдаан тэмцээн сар бүр зохион явуулж, 3 төрлийн 154 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж тараажээ.
Мөн сумын ГХУСЗЗ-ийн дарга, Цагдаагийн газрын дэд даргын хамтарсан удирдамжийн дагуу “Мэргэжлээ сольсон нь” теле нэврүүлгийг зохион байгуулж сумын ИТХ-ын төлөөлөгч нар нэг өдөр цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай хууль тогтоомжийг сурталчлах, хэв журмын нөхцөл байдалтай танилцах үйл ажиллагаанд оролцлоо.
Аймгийн Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтан Жаргалант сумын нутаг дэвсгэрт эхний хагас жилийн байдлаар гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар, Жаргалант сумын Цагдаа-олон нийтийн ажилтан томилогдон ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг Тэргүүлэгчдийн хуралдаанд тус тус танилцуулав.
Насанд хүрээгүй хүүхдэд ахуйн хэрэглээний газ, мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдан борлуулахгүй байх талаарх зөвлөмж санамж бүхий албан тоотыг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 62 аж ахуйн нэгж, байгууллага, 18 эмийн сангуудад хүргүүллээ.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Тайван амгалан–Ховдчууд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн батлаад байна.
А.Бямбасүрэн