Энэ онд 32 өрхийг гэртэй болгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-22 17:37:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хэрэгжсэн "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн дүнд энэ онд нийт 32 өрх өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болжээ.

2017 онд зорилтот бүлгийн нийт 30 гаруй өрхөд аймгийн Засаг дарга түүний Тамгын газраас иж бүрэн өргөө цагаан гэрийг шийдэж өгсөн ба тэдний төлөөлөл Ч.Намжил, А.Гэрэлтуяа нарт өнөөдөр гэрийг нь барьж хүлээлгэн өглөө.
Хөхөө өвлийн хүйтнээс өмнө өөрийн гэсэн гэр оронтой болсондоо тэд туйлын баяртай байна. Өрх толгойлсон эмэгтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй олон хүүхэдтэй өрх айл, зовлон гачигдал цаг бусын зүйлээс шалтгаалж гэр оронгүй болсон өрхүүд энэхүү хөтөлбөрт хамрагдаж гэртэй болж байгаа нь илүү үр дүнгээ өгөөд байгаа юм. 

Д.Мишигсүрэн

相关新闻