Найз залуугаа санамсаргүйгээр хөнөөсөн эмэгтэйд хагас жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-20 16:52:48
МОСКВА. /РИА Новости/.  АНУ-ын Миннесота муж улсын оршин суугч Моналиса Перес өөрийн найз залуу Педро Руисыг санамсаргүйгээр хөнөөснөө хүлээн зөвшөөрснөөр шоронд зургаан сарын хорих ял эдэлж, арван жилийн турш хууль сахиулагчдын хараа хяналтан дор байхаар болсон тухай “РИА Новости” агентлаг мэдээлэв.

“YouTube” цахим хуудаст олон хандалт авахын тулд "түүхэн дэх хамгийн аюултай дүрс бичлэг" хийх санаа  хосуудад төржээ. Ингээд М.Пересийн найз залуу П.Руис цээжиндээ ном барьж зогсоод бууны суманд тэсэх эсэхийг шалгахаар шийдсэн байна. М.Перес хагас метрийн зайнаас цээжин тус газар нь буудасны улмаас найз залуу нь амиа алджээ. М.Пересийн ярьснаар, энэ санааг анх түүний найз залуу сэдсэн аж.
Э. Аянзаяа
相关新闻