“WannaCry” вирусийг Умард Солонгос тараасан гэж Лондон үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /ТАСС/. “WannaCry” вирус ашиглан томоохон хэмжээний кибер халдлага үйлдсэн гэж Умард Солонгосыг Их Британийн ГХЯ албан ёсоор буруутгасан талаар ТАСС агентлаг мэдээлэв.
Энэ оны тавдугаар сард хакерчид “WannaCry” вирусээр байгууллагуудын компьютеруудыг түгжиж, мэдээллийг нь барьцаалаад мөнгө нэхэж, заасан хугацаанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд цоожийг тайлж, үгүй бол тухайн компьютер дээрх мэдээллийг устгаж байсан билээ.
Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төвийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ кибер халдлагын ард “Lazarus Group” хэмээх хакерчдын бүлэглэл байх магадлал тун өндөр байгаа аж.
Их Британийн Гадаад харилцааны дэд сайд Тарик Ахмад мэдэгдэхдээ “Кибер гэмт хэрэгтэй тэмцэхээр зорьж буй бүх улс оронтой манай улс хамтран ажиллах болно. Умард Солонгос хориг арга хэмжээг давж гарахын тулд кибер халдлага үйлдэж байна” гэжээ.

Э. Аянзаяа