Шинэ суурьшлын бүсэд багийн төвийг шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын шинэ суурьшлын бүсэд багийн төвийг шинээр барина.
Ирэх оны бүтээн байгуулалтын ажилд тус сумын шинэ суурьшлын бүсийн багийн төв болон багийн эрүүл мэндийг төвийг шинээр барьж байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тус баг нь 617 га талбай газар нутагтай, 1271 өрхийн 3866 хүн амтай юм. Тухай бүсэд сургууль цэцэрлэг болон орон сууцнуудыг барьж байгуулаад байгаа бөгөөд аймгийн театр, музейг барихаар төлөвлөж байгаа юм.
Дашрамд дуулгахад ирэх онд Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулах юм. Энэ жил багуудын техник хэрэгслийг шинэчлэх ажлыг хийсэн ба 37 багт шинэ мотоцикль, бүх багийн дарга нарт зөөврийн компьютер, хэвлэгчийг шийдэж өгөөд байгаа юм.
Д.Мишигсүрэн