Энэ онд 35 мянга орчим иргэнээс өргөдөл, гомдол иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ оноос долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэйгээ уулзаж хэвшээд ббайгаа билээ. Тэгвэл энэ онд өргөдөл, гомдол, санал, хүсэлттэйгээр нийт 612 иргэн Засаг даргад хандаад байна. Аймгийн Засаг даргад хандсан иргэдийн саналын шийдвэрлэлтэд энэ онд 23.1 сая төгрөг зарцуулжээ.
Мөн энэ сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээний төрийн байгууллагуудад иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 35.629 иргэнээс өргөдөл, гомдол ирүүлснээс хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн 34.869, холбогдох байгууллагад шилжүүлэн шийдвэрлэсэн 135, хугацаа болоогүй 627 өргөдөл, гомдол байгаа аж.
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Баянхонгор сумын газрын даамал, Сумын иргэний бүртгэлийн Улсын бүртгэгч, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Нотариат зэрэг байгууллагын мэргэжилтнүүд 98 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Энэ онд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр 23 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж үйлчлүүлжээ.
Б.Мөнхзул