С.Эрдэнэ: Дэлхийн 76 орон банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Арилжааны банкны зээлийн хүүг хуульчлан тогтоох асуудлаар Та хуулийн төсөл санаачилсан. Энэ хуулийн үндсэн зорилго болон хууль санаачилсан үндэслэл юу вэ?
-Өнөөдөр арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүүгийн хувь хэмжээг тогтоох асуудлаар хууль санаачлах болсон нь олон шалтгаантай. Ганц нэг үгээр тайлбарлахад учир дутагдалтай. Тухайлбал эдийн засгийн идэвхтэй эргэлтэд орж байх ёстой мөнгө арилжааны банкуудад хадгаламжийн актив хэлбэрээр байршиж байх нь эдийн засагт сөрөг нөлөөтэй юм. Нөгөө талаар өндөр хүүтэй хадгаламж татан төвлөрүүлсэн банкууд ААН, байгууллага, бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо маш өндөр хүүтэй гаргаж байна. Жилийн хүүгийн хэмжээ дунджаар 35-36 хувь, 40 гаруй хувийн хүүтэй банк ч байгаа. Тиймээс нэг талдаа улс орны хөгжлийн асуудал, нөгөө талдаа бизнес эрхлэгчдийн тогтвортой, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлого байх ёстой гэсэн үүднээс энэ хуулийг санаачилсан.
-Энэ хуулийг дагаад бас “Зах зээлийн хуулиар зохицуулагдах харилцаанд төр оролцох гэлээ” гэх мэт шүүмжлэл, эсэргүүцэл их гарч байна л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Намайг энэ хуулийг санаачилснаас хойш банкны төлөөллүүд, зарим гишүүд хүртэл янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Жишээ нь Монголд байгаа ганц тогтвортой салбар болох банк санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулах нь гэж. Тэгэхээр би ганц л зүйлийг хэлж байгаа. Банк санхүүгийн салбарын тогтвортой байдал гэдэг бол тэр салбарт ажиллаж буй тодорхой тооны ажилчид, эздийн л асуудал. Гэтэл Монгол Улсын хөгжлийн бодлого, бизнес эрхэлж байгаа олон мянган ААН, байгууллага, хүмүүсийн эрхийг хэн хамгаалах юм бэ? Энэ талын тогтвортой байдал, бизнесийн аюулгүй байдлыг мөн адил ярих ёстой шүү дээ. Үнэндээ 1990 оноос хойш зах зээлийн зарчмаар зохицуулагдана гэж харсаар л ирсэн. Банкууд баяжаад л байхад бизнес эрхлэгчид нь ядуураад, барьцаалж байсан байшин, автомашинаа алдаад л явж байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд төр зах зээлийн тодорхой зохицуулалтыг хийхээс өөр аргагүй байдал үүсч байгаа юм. Төрийн зүгээс ямар ч бодлого барихгүй, бизнес эрхлэгчдийн зүгээс нэг ч алхам хийхгүй байгаа. Он гараад нэгдүгээр сарын 1-нээс 7 төрлийн татвар нэмэгдэх гэж байна. Нөгөө л бизнес эрхлэгчдийн нуруун дээр ачаань ирэх нь. Төр үнэхээр энэ салбараа анхаардаг бол нуруун дээрх ачааг нь хөнгөлж өгдөггүй юмаа гэхэд ядаж банкуудтай нийлээд татвараар дарамтлахгүй байх ёстой. Банкууд өнөөдөр зөвхөн өндөр хүүтэй зээл гаргахаас гадна маш олон хууль бус хураамж авч байгаа. Ганцхан жишээ хэлэхэд олгосон зээлийнхээ нэг хувьтай тэнцэх шимтгэл авч байна. Наад зах нь нотариатаар бичиг баримт батлуулаад гарахад өч төчнөөн зуун мянган төгрөг төлж байна. Гэх мэт бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачаа маш хүнд байна. Үүнийг л засч залруулж, бодлого барих ёстой.
-Маш их хэмжээний мөнгө хадгаламж хэлбэрээр идэвхгүй байршиж байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Өнөөдөр арилжааны банкинд байгаа активын хэмжээ Монгол Улсын төсвийн нийт орлогыг давсан байна. Нийт 8.1 их наяд төгрөгийн хадгаламж төвлөрч байгаа. Хадгаламж эзэмшигчдийг буруутгах аргагүй. Тэд эрсдэлгүйгээр, төрөөс хуулиар хамгаалагдсан хадгаламжинд мөнгөө байршуулах нь зөв. Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулаад нөгөө талд нь зээлийн хүүг бууруулж болно. Хэрэв ингэвэл хадгаламж эзэмшигч мөнгөө хадгаламжинд хураах нь зөв үү эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулах нь ашигтай юу гэдэг сонголтыг хийж эхэлнэ.
-Олон улс дахь энэ төрлийн зохицуулалт ямар байдаг юм бол?
-Энэ хуулийг хоёр жилийн хугацаанд судалж байна. УИХ-ын Тамгын газрын холбогдох хэлтэс албад болон олон улсын байгууллагуудтай хамтарч судалгаа хийсэн. Дэлхий дээр 76 улс зээлийн хүүгийн хувь хэмжээг тогтоосон хуультай байдаг юм байна. Мөнгө хүүлэлтийн асуудал энэ хуультай цуг явна. Жишээ нь Япон улс зээлийн хүүгийн дээд хэмжээг 20 хувиар тогтоогоод, хэрэв үүнээс давсан хүүгээр зээл олговол мөнгө хүүлэлтийн гэмт хэрэг гэж үзнэ хэмээн Монополийн хуультайгаа холбон зохицуулсан байдаг. Манай улс ингэж зохицуулах ёстой.
-Монгол Улсын хувьд зээлийн хүүгийн дээд хэмжээг хэд орчим хувьд тогтоох боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Монголын арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хэмжээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан. Хэрэв үүнээс давсан хүүгээр зээл олговол мөнгө хүүлэх гэмт хэрэгт тооцно гэсэн үг.

-Он гараад долоон төрлийн татвар нэмэгдэх тухай Та дурдлаа. Дөнгөж сэргэж буй эдийн засагтай энэ үед татвар нэмэх замаар иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдэж болзошгүй. Татвар нэмэх хуулийг эргэн харах боломжтой юу?
-Нөгөө л ОУВС-г урдаа барьж байгаа. 2016 онд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөртөө МАН татвар, гадаад өр нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг үе шаттай нэмнэ гээд их олон зүйл дэвшүүлсэн нь өнөөдөр яг эсрэгээрээ явж байгаа. Үүнийгээ эдийн засаг хүндэрсэн учир ОУВС-гийн хөтөлбөрт орсон гэж тайлбарлаж байгаа юм. Яг үнэндээ ОУВС-г урьж авч ирэх шаардлагагүй байсан. 2016 онд Засгийн газар хоорондын ажил хүлээлцэхэд ийм Оюутолгой байснаас байхгүй байсан нь дээр гэж эмзэглэдэг өсөлт 1.3 хувьтай байсан. Яг үнэндээ үүнээс хойш Монголын уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэд дахин өссөн. Тэр мөнгөний урсгал орж ирсний үр дүнд эдийн засгийн өсөлт 4 хувиар өссөн болохоос эрх баригчид 1 жил зургаан сарын хугацаанд юу ч хийгээгүй. Нэг км зам ч тавиагүй. Дотроо сандал суудлаа булаацалдсаар л ирлээ. Одоо ч булаацалдсаар байна.

-Эдийн засгийн бодит өсөлтөд томоохон төслүүдийг хөдөлгөх нь чухал байгаа. Өнөөдөр томоохон төслүүд хаана явна вэ?
-Улс орны хөгжлийн бодлогыг өргөн хүрээнд алсуур харах ёстой. Гэтэл зөвхөн хамар доорхоо хараад, зөвхөн сөрөг хүчнээ дарж авч, монополь эрхээ баталгаажуулах зорилго руу хамаг бодлогоо явуулсан. Үүнийхээ горыг өөрсдөө одоо амсаж байна. Ипотек гэхэд өнөөдөр үндсэндээ зогсчихлоо. 2018 онд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хэдэн өрхөд хүрэх юм бэ? Макро түвшинд авч үзвэл маш бага хөрөнгө оруулалт. Дээр нь Оюутолгой, Тавантолгой, төмөр замын томоохон төслүүд өнөөдөр урагшлахгүй байна. Ийм Оюутолгой байснаас байхгүй байсан нь дээр гэж эмзэглэдэг. Оюутолгой анх ашиглалтад ороход эдийн засаг тэлсэн үү гэвэл тэлсэн. Гэхдээ монголчуудад ирэх өгөөж нэмэгдсэн үү гэвэл үгүй. "Рио Тинто" хагартлаа баяжиж байгаагаас Монголын эдийн засагт орж ирж байгаа дорвитой хөрөнгө байхгүй байна. Өнгөрсөн хавар УИХ Оюутолгойн гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний мөнгөний урсгалыг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулна гэж маш зөв тогтоол баталсан. Гэвч ОУВС “Рио Тинто”-гийн талд үйлчлээд энэ тогтоолоо цуцлахгүй бол санхүүгийн тусламж үзүүлэхгүй гэсэн. Тэр үед нь л больчихож болох байсан. Бид баялгаа дээрэмдүүлчихээд нөгөө талаараа мөнгө гуйгаад байж болохгүй. Оюутолгойн мөнгөний урсгал орж ирсэн бол ОУВС-гийн хөтөлбөртэй хөтөлбөргүй Монголын эдийн засаг босоод ирэх байсан.
-Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулиас гадна 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцсон анхны төлөөлөгчдөд төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг Та өргөн барьсан. Энэ хуулийнхаа талаар тайлбарлаж өгөөч?
-Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухай хуулийг өргөн барьсан. Ардчилсан хувьсгалыг хүмүүс янз бүрээр дүгнэж ярьдаг. Миний хувьд бол нийгмийн бүхэл бүтэн тогтолцоог өөрчилсөн хувьсгал байсан. Хуучин нэг намын тогтолцоотой байсан нийгэм маань олон намын тогтолцоотой болсон. Мөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Энэ мэт нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан хувьсгал байсан. Энэ өөрчлөлтийг анх санаачилж, зүтгэж, тэмцсэн хүмүүс бол нийгмийг өөрчилсөн баатрууд болж түүхэнд үлдсэн. Эдгээр хүмүүс дотор цаг үеийнхээ эрсдэлд өртөж амьдрал, ажил, гэр бүл, амь нас гээд бүх зүйлээрээ давхар хохирсон олон мянган иргэд байгаа. Тиймээс нийгмийн өөрчлөн байгуулалтыг санаачилж анхнаас нь зүтгэсэн тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэ хуулийг санаачилж өргөн барьж байна. Энэ хууль маань хэлэлцүүлэгт ороод батлагдах байх гэж найдаж байна. Ардчилсан хувьсгалыг улс төрийн аль нэгэн нам дангаараа хийчихсэн юм биш. Өнөөдрийн гурван сая иргэний оролцоо бий. Мөн улс төрийн бүх намын оролцоо бий. Тиймээс уг хуулийн төслийг улстөржсөн байдлаар харахгүй байх гэж найдаж байна.
-Тэдгээр иргэдийг хэрхэн дэмжихээр хуулийн төсөлд тусгасан юм бэ?
-Хуулийн төсөлд тодорхой тусгагдсан. Хэлэлцүүлэгт орохоор бичгээр хүргэх байх. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд голдуу тусгасан байгаа.
-Нийт хэдэн хүн дэмжлэг авах вэ?
-Судалгаа хийж байна. Тухайн үеийн өөрчлөлтийг эхлүүлж байсан байгууллагуудын тодорхойлолтоор хүмүүсийг сонгоно. Ингэхдээ 1990 оны зургадугаар сараас өмнөх үйл явдалд оролцсон хүмүүсийг хамруулна гэж тооцож байгаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал