Төрийн бус байгууллагууд малчдад туслаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-18 17:47:19
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын харъяа 240-өөс бага тооны малтай малчин өрхүүдэд өвс тэжээлийн тулсамж үзүүлж байна.
Тус суманд үйл ажилгаа явуулдаг “Үнэнийг мэд” нийгэмд үйлчлэдэг ТББ, “Ургах цаг” ТББ хамтран 10 сая гаруй төгрөгийн өвс тэжээлийг Даланзадгадын 8 багийн малчидад үнэ төлбөргүй өгч байгаа ажээ.
Өмнөговь аймгийн хувьд энэ жил зун нь гантай байснаас өвөлжилт зарим газраа хүндэрч болзошгүй байгаа юм. Тиймээс малчин өрхүүдээ туслах зорилгоор дээрх ТББ-ууд өнөөдрөөс ийнхүү тусламж үзүүлж эхэллээ. Уг тусламжийн аянд Даланзадгад сумын 150 малчин өрх хамрагдаж байгаа бөгөөд өрх тус бүрт 2 боодол өвс, нэг шуудай эрдэнэ шиш, нэг шуудай хивэг, долооц зэргийг өгч байгаа аж. Энэхүү тусламжийн ажил гурав хоног үргэлжлэх юм байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻