Эмэгтэйчүүдийн олон улсын холбоо Ханбогд суманд салбараа нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбоо нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд салбараа нээлээ.
Тус салбар байгууллага нь орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах, тэдний нийгмийн асуудлыг төр болон шийдвэр гаргах түвшинд уламжлан шийдвэрлүүлэх, уул уурхайтай холбоотойгоор амьдралд нь нүүрлэж буй сөрөг нөлөөллийг бууруулах, бүсгүйчүүд эвлэлдэн нэгдэх, хамтдаа хөгжих, бие биенээсээ суралцах, эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийн хүрээг өргөтгөх, дэмжих замаар нийгэмд сайн сайнхныг түгээх зорилготой юм. Энэхүү салбар байгууллагын нээлтийн ёслолд тус сумын эмэгтэйчүүдээс гадна Монгол Улс дахь”Бизнес эрхлэгч, ажил хэрэгч эмэгтэйчүүдийн олон улсын холбоо”-ны тэргүүн н.Эрдэнэчулуун ирж оролцлоо.
Уг байгууллагыг Ханбогд суманд байгуулснаар эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх,үйл ажиллагааг нь ил тод болгох мөн уул уурхайтай холбоотойгоор нутгийн эмэгтэйчүүд хэрхэн үйл ажиллагаагаа явуулах, бизнесээ хэрхэн өргөжүүлэх зэрэг ажлуудад чиглүүлэг өгөхөөс гадна олуулаа эвлэлдэн нэгдсэнээр тэдэнд олон боломж үүд хаалга нээгдэх юм байна.
Тус ёслолын ажиллагааны үеэр салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдээ тодруулан өргөмжиллөө. Мөн энэ үеэр болсон “Үлэмж төгөлдөр”цэнгүүндээ орон нутгийнхаа анхны Бизнесмен эмэгтэйчүүдэд "Анхдагчийн Алтан Гэрэгэ" гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Одоогийн байдлаар тус байгууллага нь удирдах зөвлөлийн 5 гишүүн, үүсгэн байгуулагч 15 гишүүн, энгийн гишүүнчлэлийн 60 гишүүнтэй үйл ажиллагаагаа ийн явуулж эхэллээ.

Д.Мишигсүрэн