Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэг ирэх оноос ажиллаж эхэлнэ хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж байна. Энэ оны байдлаар Өвөрхангай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 411 хүүхэд байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүдийн олонх нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүйгээс боловсрол, мэдлэггүй хоцорч байгаа юм.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг тойрогтоо байгуулахад өөрийн боломжоор дэмжиж, хамтран ажиллана гэдгээ гишүүн цэцэрлэгийн багш нарт мэдэгдэв. Тусгай цэцэрлэгийг өрхийн эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан байранд тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эд хэрэглэлээр ч хангах аж. Арвайхээр сумын цэцэрлэгийн багш, ажилтнууд Улаанбаатар хотод тав хоногийн турш ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгүүдээс туршлага судлаад байна.

Б.Батчимэг