Нийтийн бүжгийн аймгийн аваргыг тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-15 18:27:27
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тус аймгийн төв Даланзадгадад зохион байгуулсан уг тэмцээнийг Өмнөговь аймаг дахь Нийтийн бүжгийн салбар зөвлөл, аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран нийтийн бүжиг сонирхогч иргэдийн дунд зохион байгуулжээ. Тэмцээний шүүгчээр Монголын Нийтийн бүжгийн холбооны төлөөлөл ирж оролцсон байна. Мөн энэ үеэр Монголын Нийтийн бүжгийн холбооноос бүжгийн спортын улсын 1 дүгээр зэргийг 9 хүнд олголоо.
Аймгийн аварга шалгаруулах “Нийтийн бүжиг”-ийн тэмцээнийг мэргэжлийн ба сонирхогчдын гэсэн хоёр ангилалтайгаар явуулж, ангилал тус бүрдээ эхний 3 байрыг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
Мэргэжлийн ангилалд нэгдүгээр байрыг Амаржаргал, З.Мядагмаа нарын хос шалгарсан бол сонирхогчдын ангилалд Я.Цогбадрах Б.Батдолгор нарын хос шалгарч аймгийн аваргаар тодорлоо. 
Д.Мишигсүрэн
相关新闻