Өмнөговь аймгийн нэвтэрхий толь бичгийг бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-15 18:09:03
Өмнөговь /МОНЦАМЭ/  Өмнөговь аймгийн нэвтэрхий толь бичгийг ирэх онд гаргахаар төлөвлөн ажлын хэсэг байгуулан хуралдлаа.
Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд хөтөлбөрийн хүрээнд энэхүү ажлыг зохин байгуулж байгаа бөгөөд тус аймгийн Мандал-Овоо сумын уугуул өндөр настан Ж.Баатарцэрэн гурван жилийн хугацаанд судалгаа явуулж энэхүү нэвтэрхий толийн эхийг гаргажээ.
Уг толь бичгийг чанартай хүртээмж өндөртэй болгохын тулд тус аймгийн Засаг дарга захирамж гарган салбар бүрийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулсан байна. 
Уг асуудлаар ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаараа толь бичгийн эхийг уншиж өөр өөрсдийн салбараас юу орох ёстой байгааг судлахаар боллоо. Ж.Баатарцэрэнгийн бүтээсэн эх загварт 2050 нэгж материал орсон бөгөөд үүнд 1924 оноос хойшх түүхийн холбогдолтой 290, урлаг соёлын 190, байгалийн 124, ургамал 100 орчим, амьтадын тухай 65-н материал гэх зэргээр орсон байгаа ажээ. 
Энэхүү толь бичгийг ирэх оны улсын баяр наадмаар хэвлүүлэн гаргасан байхаар төлөвлөж байгаа юм байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻