“Эрдэнэт үйлдвэр” ХХК “Шилэн данс”-нд мэдээллээ дутуу оруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг дахь Төрийн Аудитын газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилт, нийцлийн аудит хийсэн тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Төрийн Аудитын газрын дарга тэргүүлэх аудитор Ц.Нармандах ярихдаа, “Эрдэнэт үйлдвэр ХХК нь Шилэн дансны тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллээ долоо хоногийн дотор цахим хуудсанд байршуулах ёстой. Үйлдвэр энэ үүргээ биелүүлж байгаа боловч дутуу болон хугацаа хэтэрч байршуулсан асуудал гарсан. Тиймээс бид зөвлөмж хүргүүлээд байна” гэсэн юм.
Төрийн Аудитын газар нь тус үйлдвэрийн 2016 оны жилийн эцэс болон 2017 оны эхний гуравдугаар улиралд зарлагдсан тендерүүдтэй холбоотой мэдээллүүд “Шилэн данс”-нд байршсан эсэхэд аудит хийжээ. Дээрх хугацаанд 29 тэрбум 889.6 сая төгрөгийн 62 худалдан авах ажиллагаа болжээ. Үүнээс 18 тендертэй холбоотой мэдээллийг “Шилэн данс”-нд байршуулсан ч хуулийн хугацаанд амжаагүй гэх дүгнэлтийг Төрийн Аудитын газраас гаргасан байна. Түүнчлэн 25 тэрбум 264.2 сая төгрөгийн 44 тендерийн талаарх мэдээллийг огт байршуулаагүй байгааг тогтоохын зэрэгцээ “Шилэн данс”-ны мэдээлэл хариуцдаг албан тушаалтнаа тодорхой болгох хэрэгтэй гэж дүгнэн зөвлөмж хүргүүлсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ