Нөхцөл байдлыг харгалзан уян хатан үйлчлэх саналыг банкуудад тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа банкны удирдлагууд сумын Засаг даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.
Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тогтоосон хөл хорио шинэ он гартал үргэлжлэхээр байна.
Иймээс тус сумын 27 мянган иргэдийнхээ амьдрал, тэдний өмнө тулгамдсан асуудлыг аль болох чирэгдэлгүйгээр, тэдэнд хүндрэл өгөхгүйгээр шийдвэрлэн ажиллахаар сумын удирдлагууд аль болох боломжит нөхцөлийг ханган ажиллаж байгаа ажээ. Энэ ч утгаараа энэ сарын 13-ны өдөр Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж сумандаа үйл ажиллагаа явуулдаг Хаан, Хас, Капитал, Төрийн болон Худалдаа хөгжлийн банкны удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна. Засаг даргын зүгээс шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан иргэд банкны зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй байдалд хүрчээ. Иймээс иргэдэд уян хатан бодлого барих, зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийх болон бусад боломжит хувилбарыг сонгон хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Дээрх банкны удирдлагууд Засаг даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна.

Ч.Отгонцэцэг