Америкт ажлын байрыг 228 мянгаар нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-13 09:36:29

ВАШИНГТОН. АНУ-д өнгөрсөн арваннэгдүгээр сард тооцоолж байснаас олон буюу 228 000 ажлын байр бий болгож чаджээ.

Үйлчилгээ, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбар үүнд голлон нөлөөлсөн бөгөөд ажилгүйдлийн түвшин нь тогтвортой, 4.1 хувь байгааг "Би-Би--Си" телевиз уламжиллаа. Энэ нь 2000 оноос хойших хамгийн доод түвшин юм. Тус улсад энэ хугацаанд 200 000 ажлын байр бий болно гэж эдийн засагчид өмнө нь таамаглаж байсан аж. Хувийн салбарт ажиллагсдын нэг цагийн ажлын хөлс жилийн өмнөхөөс 2.5 хувиар нэмэгдэн, 26.55 ам.долларт хүрчээ.

 

  •  

相关新闻