Жилийн дотор дөрвөн нуур, тойром ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-12 21:52:54

Завхан/МОНЦАМЭ/. Хяргас нуур, Завхан голын сав газарт хамаарагддаг Завхан аймгийн 13 суманд усны тооллого хийжээ. Тооллогоор нийт 906 худаг, 690 булаг, 33 рашааныг тоолж бүртгэсэн байна.
Харин 348 гол горхи, 216 нуур тойром, цэвэрлэх байгууламж дөрөв, усан цахилгаан станц дөрөв байна. 2016 онтой харьцуулбал худаг энэ жил 17-оор, булаг өнгөрсөн оноос 138-аар нэмэгдэж, нуур тойром жилийн дотор дөрөв ширгэсэн байна.
Дашрамд Завхан аймгийн усны талбай нийт нутгийн 0.98 хувийг эзэлдэг бөгөөд усны ашиглаж болох боломжит хэмжээгээр харьцангуй нөөцтэйд тооцогддог байна. Аймгийн гадаргын усны нөөц 3,16 км3, газрын доорхи усны нөөц 1,14 км3 гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км3 байна. 

Б.Мягмарсүрэн

相关新闻