Нью-Йоркт халдлага үйлдсэн хэргээр бангладеш залууг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-12 08:11:34
НЬЮ-ЙОРК. /АП/. Америкийн Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэх хэргээр нэгэн бангладеш залууг баривчилжээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 7:20 цагт Манхэттен дүүргийн “Порт Ауторити” автовокзал бол “Таймс-сквер” метроны буудлыг холбодог замын уулзварт  дэлбэрэлт болсны улмаас гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Энэ хэрэгт 27 настай Акаид Улла гэгч бангладеш залууг цагдаа нар сэжигтнээр татан баривчилжээ. Сэжигтэн нь биедээ тэсрэх бөмбөгтэй адил төхөөрөмж “бэхэлсэн” байснаас гадна гэдэс болон гар нь гэмтэж бэртсэн байсан аж.

Өнгөрсөн 10 дугаар сард ачааны машинтай нэгэн этгээд Манхэттен дүүрэгт унадаг дугуйн зам руу дайран орж, найман хүнийг хөнөөсөн хэрэгч гарч байсан билээ.
Г.Доржханд
相关新闻