Өсвөр насныханд сэтгэл зүйн сургалтууд явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-08 18:40:17
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох “Сэтгэлийн анир” төсөл өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Төслийн баг өнөөдрийн байдлаар долоон сургуулийн 6020 хүүхэд сэтгэл зүйн сургалт, 1850 сурагчдад сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ, 230 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө авчээ.
Төслийн хүрээнд явуулж байгаа сурагчдад зориулсан сургалтууд энэ хичээлийн жилийн гуравдугаар улиралд дуусна. Дөрөвдүгээр улиралд үр дүнг дүгнэж, анхаарах шаардлагатай асуудлуудыг эцэг, эх, сургуулиудад танилцуулна. Мөн өсвөр насныхны сэтгэл зүйн байдлын талаарх нэгдсэн мэдээллийн сантай болох гэнэ. Төслийн багийн дүгнэж байгаагаар өсвөр насны хүүхдүүдэд үе тэнгийнхний дарамт шахалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, харилцаа, архидалт түүний давхар хамаарал, мансууруулах бодис болон хорт зуршил, багш сурагчдын харилцааны зөрчил зэрэг 10 гаруй асуудал тулгамдаж байгааг онцолж байна.
“Сэтгэлийн анир” төслийн баг 10 гишүүнтэй. Энэ нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгэц, наркологийн эмнэлэг, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэд, төр, захиргааны байгууллагын мэргэжилтнээс бүрдсэн юм. Уг төслийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү санаачилж дээрх 10 гишүүн нийгмийн сайн сайхны төлөө үнэ төлбөргүй ажиллаж  байгаа юм.  
Б.Оюун-Эрдэнэ
 
 
 
 
相关新闻