630 гаруй иргэнийг түр ажлын байраар хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хот тохижуулах газар хамтран багийн ажлын албанд бүртгэлтэй ажил, орлогогүй 635 иргэнийг түр ажлын байраар ханган, цас цэвэрлэгээнд гурван өдрийн турш ажиллууллаа.
Дээрх иргэд орон сууцны хороолол, гэр хорооллын гудамж талбай, өгсүүр зам, түргэн тусламж, тусгай албаны машин орж гарах шаардлагатай хэсгийг эрэмбэлэн цэвэрлэсэн байна. Нэг багт ойролцоогоор 15-20 иргэн цэвэрлэгээнд оролцож нийтдээ 42 км авто замыг цэвэрлэнэ гэсэн тооцоо гарсан ч их хэмжээний цас орсонтой холбоотойгоор энэ үр дүнд хүрэх боломжгүй болжээ.
Орон сууцны хороолол хооронд Хот тохижуулах газрын зам талбайн 140 үйлчлэгч ажиллаж байгаа хэдий ч, хангалттай хэмжээнд цас, мөсийг арилгаж чадахгүй байна. Тиймээс нэмэлтээр дээрх иргэдийг ажиллуулж байна. Нэг иргэн дунджаар 75200 төгрөгийн цалин авч байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ