Жижиг зээл олгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДХөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Төрийн банкаар дамжуулан жижиг зээл олгож эхэллээ.
Ингэхдээ 1 ажлын байрыг 1.5 сая төгрөгөөр тооцож хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд 5.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл хоршоонд 10,0 сая хүртэл төгрөгийг сарын 0.6 хувь, жилийн 7.2 хувийн хүүтэйгээр олгохоор болов.
Б.Туяа