“Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам 25 дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан” хамтран энэ сарын 30-нд “Next Stop” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тус ёслолын хүрээнд "Нийгэм, улс төр", “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залууг тодруулахаас гадна 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тус тус шалгаруулах юм. Одоогийн байдлаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ сарын 16-ны өдрөөс албан ёсоор санал хураалт эхлэх аж.
Уг арга хэмжээ 25 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд наадмын шилдгүүдээр шалгарсан 30 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч гурав, Ерөнхий сайд тав, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч хоёр төрөн гарсан байдаг байна.

Б.Туул