Э.Содномпилжээ Мехико-д дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-01 17:04:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мексикийн Мехико хотноо 12 дугаар сарын 2-8-нд пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-д паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүчээ сорино.

Тэр энэ долоо хоногт Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт Мексикийг зорьсон байна. Түүний хувьд энэ жил АНЭУ-ын Дубай хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 97 кг-д түрүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Харин энэ удаад 105 кг-д анх удаагаа хүчээ сорихоор болжээ.

Д.Өлзий
相关新闻