Зодог тайлсан Харүмафүжид, Сумо бөхийн холбооноос ямар нэг шийтгэл оноохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-01 15:36:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн холбооноос зодог тайлсан 70 дахь Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадоржид ямар нэг шийтгэл оноохгүй гэж мэдэгдлээ.

Харүмафүжи намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Таканоиваг зодсон хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэн, зодог тайлсан юм.

Сумо бөхийн холбооны тусгай комиссоос хэргийг шалгаж дуусаагүй ч тус комиссын гишүүн Огүра ояката “Холбооноос шийтгэл оноохгүй. Харүмафүжи, “Ёкозүна цолтон” зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналаа дүрмийн дагуу авна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Д.Өлзий
相关新闻