Арилжааны банкны засаглалыг сайжруулах нь зүйтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Арилжааны банкууд хоёр төрлийн хууль бус ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт аадгаламжийн мөнгийг хувийн компани руугаа оруулдаг. Хоёрдугаарт охин компани байгуулж улсын өмчийг зувчуулж байгаа нь хууль бус юм. Охин компани байгуулахтай холбоотой асуудлаар хууль санаачилж энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Сүүлийн 27 жилд хувиараа хөдөлмөр эрхлэгчид банкуудыг томруулж ирсэн. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэхэд банкуудын цэвэр ашиг 242 тэрбум төгрөг болсон байна. Өнөөдөр малчид ХААН банкны малыг маллаж байна хэмээн ярьдаг болсон. Залуус орон сууцны зээлээ төлөөд байдаг, гэтэл үндсэн зээлнээс нь бага хэмжээтэй хорогддог. Тиймээс Монгол Улс дахь 800 мянган зээлдэгчдийнхээ эрх ашгийг хуулиар хамгаалдаг болох хэрэгтэй. Арилжааны банкуудад өрсөлдөөн оруулж, төрөлжүүлэх шаардлагатай" гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “Монголын эдийн засаг унаад байна гэж яриад байдаг. Гэтэл банкууд 242 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ гэж сая Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Яагаад банкны салбар ашигтай ажиллаад байгаа хэрнээ бусад салбар унаад байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Арилжааны банкууд өнөөдөр Засгийн газрын бондыг авчихаад иргэдэд зээл гаргадаггүй байж болохгүй. Мөн банкуудын эздийг их тодорхой болгох хэрэгтэй. Арилжааны банкны засаглалыг сайжруулах нь зүйтэй" гэв.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул