Бичиг үсэггүй иргэдийн дийлэнх нь сурах завгүй байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт бичиг үсгийн боловсролгүй 7-49 насны 176 иргэн байна. Үүний 149 нь Баян-Өндөр, 27 нь Жаргалант суманд байна. Баян-Өндөр суманд амьдарч буй бичиг үсгийн боловсролгүй 149 иргэний 28 нь сургуулийн насны, 121 нь насанд хүрсэн иргэн байгаагаас 85 нь хөгжлийн бэрхшээлтэй ажээ. Бичиг үсэггүй байгаа 28 хүүхдийн хоёр нь хөдөө малчин болжээ.
Харин Жаргалант суманд амьдарч буй бичиг үсэггүй 27 иргэний хоёр нь хүүхэд үлдсэн нь насанд хүрэгчид гэнэ. Орхон аймагт байгаа бичиг үсэггүй 176 иргэний 97 нь эрэгтэйчүүд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь гэр бүлээ тэжээж хөдөлмөр эрхлэх нь чухал тул бичиг үсэг сурах зав гаргах боломжгүй гэдэг байна. Уг нь Насан туршийн боловсролын төв бичиг үсэгт сургах гэж удаа дараа хандсан ажээ. Тус төв өөрийн гэсэн байргүйгээс гадна багш нар нь айлуудаар очиж боловсрол олгох боломжгүй байдаг гэнэ. Бичиг үсэггүй иргэдийн дунд оюуны болон сэтгэцийн өөрчлөлтэй хүн цөөнгүй байдаг ажээ. Иргэд бичиг үсгийн боловсролгүй байгаа нь нэгд, сонирхохгүй байх, хоёрт бичиг сурсанаас амьжиргаагаа залгуулах нь дээр гэж үздэгтэй холбоотой гэж Насан туршийн боловсролын төвийн захирал Н.Мөнхтуяа хэллээ.
Албан бус сургалтын Насан туршийн боловсролын төв нь иргэний, гэр бүлийн, ёс суртахууны, амьдрах ухааны, гоо зүйн боловсрол олгодог. БСШУЯ-аас санхүүждэг. Энэ жил “Өв уламжлал-Бидний амьдралд” төсөл хэрэгжүүлж Орхон аймгийн ЗДТГ-аас таван сая төгрөгийн санхүүжилт авч 92 хүнийг сур бэлдэх зэрэг гар урлалын чиглэлээр сургаснаас зургаа нь энэ чиглэлээрээ ажиллаж байгаа гэнэ. Хэрэв 2014 оноос хойш яригдаж байгаа “Насан туршийн боловсролын Үндэсний хөтөлбөр” батлагдчихвал аймагтаа дэд хөтөлбөр хэрэгжүүлж зөвхөн бичиг үсэггүй иргэдийг бус олон иргэнийг амьдрах ухаанд сургах боломжтой гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ