Орхоны тамирчид тусгай спортын төрөлд мөнгөн медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн шигшээ багийн тамирчид БНХАУ-д болсон “Зүүн Азийн аварга шалгаруулах” тусгай спортын сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Энэ тэмцээнд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцдог бөгөөд 16 орны баг тамирчид оролцжээ.
Орхон аймгаас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг 22-35 насны ангилалд өрсөлдөж ийнхүү шагналт байранд орсон байна. Алтан медалийг БНХАУ, хүрэл медалийг Хонгконгийн тамирчид хүртлээ. Тамирчдын дасгалжуулагчаар Лаборатори-8 дугаар сургуулийн биеийн тамирын багш Д.Тунгалаг ажилласан байна. Тэмцээний үеэр дасгалжуулагч багш нар сургалтад хамрагдан сертификат авсанаар ирэх оноос оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шигшээ багийн бэлтгэл сургуулилалтыг хариуцан ажиллах боломж бүрдэж байгаа юм. “Зүүн Азийн аварга шалгаруулах” тэмцээн энэ сарын 3-10-нд болжээ.

Б.Оюун-Эрдэнэ