Оёдолчид онолын мэдлэгээ дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймгийн ЗДТГ, “Дэлхийн Зөн” ОУБ хамтран оёдол, сүлжмэлийн бизнес эрхэлдэг 35 иргэнд хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Урлах Эрдэм дээд сургуулийн багш нар явуулсан бөгөөд загвар зохиох үндсэн суурь болох зохион бүтээлт, түүний техник, эсгүүр, сүүлийн үеийн загварын чиг хандлага, стиль өнгө, фактур, зохилдлогоо зэргийг зааж сургалаа.
Загварын чиг хандлага өөрчлөгдөн, шинэчлэгдэхийн хэрээр, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь оёдлын бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байна. Тиймээс энэ чиг хандлагын даган хөгжихөд онолын мэдлэг чухал гэдгийг сургалтын багш нар онцолж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ