Хөлбөмбөгийн Дэлхийн цомын АШТ-ийг МҮОНРТ, NTV шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-29 12:21:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн Дэлхийн цомын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний сугалааны үйл ажиллагааг  МҮОНТВ-ээр шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.  
ОХУ-ын Москва хотноо ирэх баасан гараг /2017.12.01/-ийн үдшийн 22 цагаас 2018 оны Дэлхийн цомын АШТ-д оролцох 32 орны багийн тэмцээний сугалааг зохион байгуулна. Энэхүү 21 дэх удаагийн ФИФА-гийн ДЦАШТ нь 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд манай хойд хөрш улсын 11 хотод болох юм. Тус тэмцээнийг сарын турш МҮОНРТ болон NTV хамтран дамжуулах юм. 

Д.Өлзий
相关新闻