“Монголын шилдэг тамирчны онцлог” ном уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-29 11:06:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын шилдэг тамирчны онцлог" номын зохиогч, спортын шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, доктор профессор, гавьяат дасгалжуулагч Л.Ням энэ судалгааны бүтээлдээ Монголын шилдэг тамирчдын онцлогийг харуулжээ.

Тухайлбал, 1960-2017 онд төрсөн үндэсний бөхийн алдарт 30 аварга, олимпийн наадмаас медаль хүртсэн манай тамирчид, дэлхийн аварга цол хүртсэн тамирчдыг хамруулсан судалгаан дээр үндэслэж энэхүү бүтээлээ туурвисан байна.

Тэрбээр с
удалгаа хийхдээ тухайн тамирчдын удам угсаа, зан төлөв, газар нутаг, түүний нөлөөлөл болон насны онцлог, хэдэн наснаас спортоор хичээллэж эхэлсэн, хэдэн насандаа спортын оргил амжилт үзүүлсэн, хичээллэж эхэлсэн наснаас оргил амжилт үзүүлэх хүртэлх нас, жил, хичээллэж эхэлсэн наснаас их спортоо орхих хүртлэх хэдэн нас, жил зарцуулсан онцлог, тухайн тамирчны бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн үзүүлэлтийн онцлог, техник-тактикийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тоо, чанарын үзүүлэлтийн онцлог, ур чадварын үзүүлэлтийг судлан бичсэн байна.

Уг номонд тамирчин бүрийн спортын бүхий л амьдралын турш дахь түүхэн замнал, үйл явцыг нэг бүрчлэн судалж тухайлбал анх спортоор хичээллэсэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлс, хэн гэдэг дасгалжуулагч сонгон авсан эсвэл өөрөө сонгон очсон, хэдэн жил хичээллэж анхны тэмцээнд орсон, амьдралын хугацаанд хэдэн тэмцээнд орсон, үндэсний шигшээ багт хэдэн жил хичээллэсэн, өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг байсныг ч дурджээ.
Мөн
оргил тэмцээний амжилт, тамирчин байх хугацаанд боловсрол, мэдлэгээ хэрхэн эзэмшсэн, бэлтгэлийг хэрхэн хийдэг байсан төлөвлөлтийн харьцуулсан байдал, хэдэн насандаа өндөр цолтой тамирчинг хожсон, үндэсний бөх болон бусад спортын төрлөөр хичээллэж байсан эсэх, хичээллэж байх үеийн хүндрэл, жилдээ хэдэн удаа олон улсын тэмцээнд оролцсон байдал, амьдралын түвшин, эцэг эхийн дэмжлэг туслалцаа байсан эсэх зэрэг олон асуудлыг тусгаж өгсөн байна.

Монгол шилдэг тамирчны онцлог нь Монгол хүний загвар болж байгаа гэдгээрээ Монголын төдийгүй дэлхийн хүмүүсийн загварыг тогтооход хувь нэмэр болно гэж үзжээ

Да
шрамд дурдахад, Японы Токио хотод 2020 онд болох олимпийн наадамд бэлтгэх Монголын баг тамирчдын сургалт, дасгалжуулалтын төлөвлөлтийн аргачлал, загварчлал, төлөвлөлтийг доктор Л.Ням боловсруулсан байна.
 

Д.Өлзий

相关新闻