Азийн хөлбөмбөгийн холбооны С ангиллын сургалтыг дотооддоо явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Азийн хөлбөмбөгийн холбооны С ангиллын дасгалжуулагчийн сургалтыг 2018 оноос дотооддоо бэлтгэдэг болно.
АХБ-ны болон Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Квак Ка Мин Монголд айлчилж МХБХ-ны техникийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард болох АХБХ-ны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг энэ жил “А” ангиллын сургалтад суусан шилдэг оролцогчид, Ка Мины заавар дор удирдан явуулахаар болжээ.

Д.Өлзий