Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Хууль бусаар зорчигч тээвэрлэх явдлыг “Нийтийн тээвэр, аюулгүй зорчигч” аянаар таслан зогсоож, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, нийтийн тээврийн чанар стандартыг хангуулна гэдгийг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Сарын хугацаанд хэрэгжих аянаар орон нутгийн замд нийтийн тээвэр эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн ажлын хариуцлагыг дээшлүүлж, зорчигчийн аюулгүй байдлыг хангах, зөвшөөрөлгүй хууль бусаар зорчигч тээвэрлэж буй жолоочийг илрүүлнэ гэдгийг аймгийн Замын цагдаагийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Э.Болдмандах хэллээ.
Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хурд хэтрүүлэхгүй байхыг зөвлөв.

Т.Есүхэйтөмөр