Цэвэр усны шугам хагарч, айлуудыг зөөврийн усаар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-24 10:49:03
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт цэвэр усны шугам задарснаас үүдэж 6,7-р хорооллын айлууд хэрэглээний усгүй болоод байна. Гэмтэл гарсан шугам нь дөрвөн метрийн гүнд байгаа бөгөөд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК, “Эрдэнэт үйдвэр” ХХК хамтран ажиллаж засварлаж эхэллээ. Гэхдээ өөр  газар бас шугам хагарсан байх магадлалтай гэж аймгийн ЗДТГ-ын Хотын захирагчийн алба мэдээллээ.

Хэрэв өөр газар шугам нэмж хагарсан бол зарим хэсэгт автозамыг сэтэлж ухах шаардлага гарах юм. 6,7 дугаар хорооллын ойролцоо хагарсан инженерийн шугамыг засварлахад ойролцоогоор 30 сая төгрөг шаардлагатай гэнэ. Үүнийг Аваарийн зардлаас гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Дээрх хорооллын айлууд халуун, хүйтэн усгүй байгаа тул зөөврийн усаар хангаж байна. Шугамын гэмтлийг илрүүлж засварлах ажлыг амралтын өдрөөр ч үргэлжүүлэх ажээ.
Шугам задарсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. 
  Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻