Оффшор бүсэд байршсан мөнгийг эргүүлэн татах асуудлаар хаалттай хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-23 10:58:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сэдэвт сургалт-хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй тус сургалтад хууль хүчний салбарын холбогдох мэргэжилтнүүд оролцож байна. Уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээж үг хэлэв. Тэрбээр "Монголын өнөөгийн эдийн засагт оффшор болон хууль бусаар гарсан хөрөнгийг буцаан авчрах нь" сэдвээр Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын Ерөнхийлөгч Николас Жианнакопулос илтгэл тавьлаа.

Мөн Нордийстэрн их сургуулийн Криминологи болон эрүүгийн хуулийн профеесор Никос Пассас "Авлигын эсрэг тэмцэхэд тулгарч буй бэрхшээлүүд тэдгээрийг давах нь" сэдвээр илтгэл тавих ба үүний дараа  Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн авчрахад Монгол Улсад тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам юу байж болох талаар оролцогчид харилцан санал солилцох юм. 
Тус хэлэлцүүлэг одоо хаалттай горимоор болж байна. Үдээс хойшхи буюу 14:30 минутаас эхлэх сургалт нээлттэй горимоор явах ба иргэний нийгмийнхэн, сэтгүүлч сурвалжлагчдад энэ үеэр мэдээлэл өгөх юм.
Б.Туул
相关新闻