Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-22 16:44:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Капитрон банкны Өмнөговь салбарын харилцагч Ц.Жавзансүрэн нэг сая төгрөгийн азтан боллоо. 
Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн гурав дахь азтан ийнхүү тус аймгаас тодорсон байна. Азтан Ц.Жавзансүрэнд Капитрон банкны Өмнөговь салбарын захирал С.Мятавдорж урамшууллын батламжийг гардуулан өгч, баяр хүргэлээ. Энэхүү хөтөлбөрийн азтанг тус банкны пэйж хуудсаар шууд тодруулсан юм байна. 

“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр энэ сарын зургаанаас ирэх сарын 18 хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр нэг азтан шалгаруулж нэг сая төгрөгөөр урамшуулах ажээ. Мөн оролцогчдын дундаас нэг супер азтанг тодруулж “Хосоороо Аватар аяллаар аялах эрх”-ийн эзэд болох юм байна. Энэхүү аялал хүүхэд залуусыг нэгэн үе байлдан дагуулж байсан "Аватар" киног бүтээсэн газраар аялуулах ажээ. 

Д.Мишигсүрэн

相关新闻