Сэтгүүлчид "Идэвхтэн байгаль хамгаалагч" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-22 16:32:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон орон нутгийн радио, телевизийн найман сэтгүүлчид "Идэвхтэн байгаль хамгаалагч"-ийн үнэмлэхийг өнөөдөр олголоо.  

Тус газрын дарга Д.Айбек: "Байгаль хамгаалах үйлсэд хэвлэл мэдээллийн салбарын гүйцэтгэх үүрэг асар их юм. Сэтгүүлчид энэ ажилд олон нийтийг уриалан дуудаж, манлайлж ажиллана гэдэгт итгэж байна. Тэд «Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх»-тэй болсноор байгалийн баялаг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжийн байранд нэвтрэх, гэрчилгээ, төлбөр тооцооны бичиг баримтуудыг шалгаж танилцах, хууль бус үйлдлүүдийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж шалгуулах эрхтэй болж байгааг" энэ үеэр онцоллоо.     

Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 110 тоот тушаалаар «Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам» баталсан аж. Тус журамд зааснаар идэвхтэн байгаль хамгаалагчид хүрээлэн буй орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих төрийн хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах юм.

Аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газраас өмнө нь ажиллаж байсан болон шинээр томилогдсон 300 иргэнд дээрх үнэмлэхийг олгож, байгаль, эх дэлхийгээ ард иргэдийн оролцоотойгоор хамгаалахыг зорьж байгаа ажээ.
 

Ө.Нурболат

相关新闻