Шилдэг уншигчид Монголын уран зохиолын дээжис цувралыг гардан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-21 11:46:51

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангаас хүүхэд залуучуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал энэ жил хүүхэд залуучуудын боловсрол мэдлэгт тус болох тэднийг номтой нөхөрлүүлэх, урам өгөх зорилгоор  уламжлал болсон "Орос хэлийг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт АХА, “Монгол өв уламжлал” ,“Оньсогоны ач тус”, “ЦЕНТАВР”,”Зохиолчын цаг” "Үндэсний бичиг соёлоо хадгалцгаая" сэдэвт уран бичлэгийн уралдаан гэх зэрэг 10 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 3400 орчим хүүхэд залуучууд хамрагджээ. Харин насанд хүрэгчдэд зориулан сонирхол татахуйц арга хэмжээнүүдэд 2678 иргэн оролцжээ.
Дашрамд дуулгахад "Орос хэлийг хэн сайн мэдэх вэ" сэдэвт АХА тэмцээнээ өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулж 130 суралцагч оролцжээ. ЕБС-иудын 7-9-р ангийн оролцогчдоос орос хэлний мэдлэгээрээ шилдэг 18 суралцагч шалгарч медалийн эзэд болж мөнгөн шагнал хүртсэн байна. Ирэх 12 дугаар сард номын сангийнхаа шилдэг уншигч хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийг шалгаруулах бөгөөд жил бүрийн шилдгүүд нь Монголын уран зохиолын дээжисүүдийн цуврал ботийг шагналд авдаг уламжлалтай ажээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻