Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-20 22:53:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээнд олон нийтийн хандлага ямар байгаа талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авахаар болжээ. Хөндлөнгийн үнэлгээ болон хэрэглэгчийн үнэлгээ авах ажлын дүнг ирэх сарын 10-нд танилцуулах юм байна. 
Ажлын хэсгийнхэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн 2017 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар санал авч, үнэлгээ дүгнэлт боловсруулах аж. Мөн Эрүүл мэндийн газар, Баянхонгор сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Баянхонгор-Эрчим хүч, "Чандмань-Баянхонгор", "Цэвэр хот", "Хот тохижилт" ОНӨҮГ-ын үйл ажиллагааны талаар иргэдээс хэрэглэгчийн үнэлгээ авч, "Ахмадын зөвлөгөө өгөх төв"-өөр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх юм байна.
Тус судалгаан дээр үндэслэн цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлж, ажлыг сайжруулах чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөгөө боловсруулж ажиллах аж.                                                                                                                                                                                                                                             Б.Мөнхзул
相关新闻