Галуут, Байдраг орчмын нутгаар ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-20 22:05:55
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ долоо хоногийн цаг агаар ямар байх талаар аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ долоо хоногт агаарын температурын дундаж нь хангайн уулархаг нутгаар 24-31 градус хүйтэн, говийн нутгаар 15-19 градус хүйтэн, Алтайн салбар уулсаар 15-20 градус хүйтэн байх юм байна. Мөн Эхийнголын Баянбүрд орчмоор 9-12 градус хүйтэн, бусад нутгаар 14-20 градус хүйтэн байх аж.
Нийт нутгаар долоо хоногийн сүүлчээр бага зэргийн хур тунадастай, Галуут, Байдраг орчмын нутгаар ахиу хэмжээний цас орно.
Харин аймгийн төвд цас орохгүй, бүрхэг байх ба явган болон шороон шуургатай.
                                                                                                                                      Б.Мөнхзул
相关新闻