Орхон аймагт хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих боломжтой гэж судлаачид дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-20 15:53:47
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ МУИС-ийн “Эрдэнэт” сургуулийн 25 жилийн ойн хүрээнд “Орон нутгийн хөгжилд нийгэм-эдийн засгийн салбарын судлаачдын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хурал Орхон аймагт анх удаа болж байгаа юм. Хурлын үеэр Орхон аймагт уул, уурхай, аж үйлдвэр тэр тусмаа хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих боломжтой гэж мэдээллээ.
Он гарсаар тус аймагт хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 10 үйлдвэр ашиглалтад орсон ч хангалттай ажиллаж чадахгүй байгаа нь эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой гэж судлаачид дүгнэлээ. Иймд орон нутгийн шийдвэр гаргагчид судлаачдын саналыг бодлого, хөтөлбөртөө тусгадаг байх хэрэгтэй гэсэн санал гарлаа. Орхон аймагт шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн салбарын эрдмийн зэрэг, цолтой 60 гаруй судлаач, шинжээч байдаг. Тэдний дийлэнх нь дээрх хуралд оролцсон юм. Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, АНУ-ын судлаачид оролцлоо.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻