"Бидний гоёл-Үнсгэлжин-2018" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, шилдэг удирдагч багш шалгаруулах "Бидний гоёл-Үнсгэлжин-2018" тэмцээн боллоо.
Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран хүүхдүүдийн гоо зүй, урлах ухаан, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг тэмцээн 11 дэх жилдээ болж байгаа юм.
Тэмцээний гоёлын хувцасны болон авангард загвар зохион бүтээгчийн төрлийн нэг, хоёрдугаар байрыг Сэлэнгэ сумын Т.Ариунзаяа, Хишиг-Өндөр сумын Б.Ганцэцэг нар ээлжлэн хүртлээ. Гоёлын хувцасны загвар зохион бүтээгчийн төрөлд удаахь байранд Бугат сумын С.Анударь, Булган сумын нэгдүгээр сургуулийн Н.Булган-чимэг, Сайхан сумын Х.Урантуяа, авангард загвар зохион бүтээгчийн төрөлд Булган сумын нэгдүгээр сургуулийн Н.Булган-чимэг, Тэшиг сумын Б.Оюунзаяа, Булган сумын нэгдүгээр сургуулийн М.Номин-Эрдэнэ нар шалгарсан байна.
Үндэсний хувцасны загвар зохион бүтээгч төрөлд Хангал сумын Хялганат тосгоны Б.Хэрлэн, Сэлэнгэ сумын Т.Ариунзаяа, Сайхан сумын Х.Урантуяа, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн н.Должин, Бугат сумын Д.Уранбилэг нар эхний байр эзэллээ.
Шилдгийн шилдэг загвар өмсөгч Г.Нямжаргал шалгарсан байна.
Сэлэнгэ, Бугат сум, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Л.Нямдолгор, Б.Ганням, М.Баасанхүү нар “Шилдэг удирдагч багш” болжээ.

М.Батжаргал