Иргэд хоорондын зээлийн маргааны асуудал нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Шүүхээр шийдвэрлэгдэж буй гурван хэрэг тутмын нэг нь иргэд хоорондын зээлийн маргаан байдаг ажээ. Он гарсаар ийм төрлийн 380 орчим хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 тохиолдлоор нэмэгджээ.
Мөн Эвлэрүүлэн зуучлах албанд ирсэн 600 орчим маргааны 450 нь зээлийн хэрэг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондын зээлийн маргаан олон байдаг гэсэн үг юм.
Манай улсад ийм төрлийн хэргийг Иргэний хуулиар зохицуулдаг. Уг хуулинд туссанаар иргэд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэг нэгэндээ мөнгө зээлэх боломжтой буюу хүүтэй мөнгө зээлдүүлэхийг хязгаарлаагүй гэсэн үг юм. Харин зээлийн хүү хэт өндөр байвал Шүүхээс хүүг бууруулахад нь оролцох боломжтой байдаг ажээ.
Орхон аймгийн Шүүх жилд дунджаар 1100 хэрэг шийдвэрлэдэг байна.
Б.Оюун-Эрдэнэ