Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлаар хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-16 16:35:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар мэдээлэл хийхээр зарлаад байсан ч хэвлэлийн бага хурлыг хойшлуулж, бүлгээ хуралдуулсан байна.

Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг авч хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар тус дэд хорооны сул буй нэг орон тоог авч хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага хүссэн. Бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн тул бүлэг ийн ээлжит бус хуралдаан хийсэн байна. Бүлгийн хурлын дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах аж.
Б.Туул
相关新闻