Оманы Хөрөнгө оруулалтын газар хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газраас манай улсын эдийн засагт ач холбогдолтой төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
80 дугаар чуулганд оролцох үеэр Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр
Бин Хамад Аль-Бусайдитай уулзахад
тэрбээр энэ саналаа уламжилжээ.
Сайд
Б.Батцэцэг Монгол, Оманы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй
хөгжиж байгааг дурдаад, хоёр
талын харилцааг цаашид улам бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт
зэрэг харилцан ашигтай олон салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжтойг онцлов.
Тэрбээр хоёр улсын Гадаад
хэргийн сайд нар сүүлийн нэг жилийн
дотор харилцан айлчилж, мөн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч
Абдулсалам Аль-Муршиди, тус
газрын төлөөлөгчид Монголд хоёр удаа айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагаа
эрчимтэй хөгжиж буйн илрэл болохыг тэмдэглэлээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын
17 дугаар бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулахаар бэлтгэж байгааг
мэдэгдэж, Оман Улсыг энэ бага хуралд өндөр түвшинд оpолцохыг хүсэв.
Оманы Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Аль-Бусайди хэлэхдээ, Оман Монголын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгааг тодотгоод, Оманы Хөрөнгө оруулалтын газраас Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгааг мэдэгдлээ.
Монгол Улс нь Оманы Султант Улстай 1992 оны дөрөвдүгээр
сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ.