Л.Болд:Хойд Солонгост зэвсэг худалдах бололцоо байхгүй л дээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр нэр дэвшигч Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдыг “Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зэвсэг худалдаалсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэл нь ирсэн. Үүнээс болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан" гэсэн асуудлыг хөндсөн тул энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тодрууллаа.
Энэ тухайд Л.Болд гишүүн, "Тийм асуудал би огт сонсоогүй. Хойд Солонгост зэвсэг худалдах бололцоо ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Батлан хамгаалах яам Хойд Солонгостой гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар нэг үндэслэлгүй яриа дэлгэсэн учраас УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хойшлууллаа шүү дээ. Тиймээс эдгээр яриа хөөртэй холбоотой асуудлыг нэг тийш болгосны дараа томилгоотой холбоотой хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй. Миний хувьд уг асуудлаар хуулийн байгууллагад хандах болно.
Энэхүү яриа нь шинэ сэдэв биш. УИХ-ын түвшинд анх удаа яригдсан нь шуугиан болж байх шиг байна. Энэ яриа 2-3 жилийн өмнө яригдаж байсан. Тэр үед тухай бүрт нь би яриа тайлбар өгч байсан. Б.Хурцын хувьд өөрт нь ямар нэг эргэлзээ байсан байж болох юм. Холбогдох шийдвэр гарахад асуудал илүү тодорхой болно байх” гэлээ.

Б.Туул