Ираны хүндийг өргөгч олимпийн алтан медалиа дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕГЕРАН. /ИРНА/. Өнгөрсөн долоо хоногт Иран-Иракийн хил орчимд болсон газар хөлдөлтөд нэрвэгдэн орон гэрээ алдсан хүмүүст туслахын тулд олимпийн алтан медалиа дуудлагаар худалдахаар шийдсэнээ Иран улсын хүндийг өргөгч мэдэгдлээ.
Ираны "ИРНА" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн орой Иран-Иракийн хил орчмын уулархаг газарт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 450 гаруй, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо 9400 орчим болоод байгаа юм. Мөн газар хөдлөлтийн улмаас 12 мянга гаруй байшин барилга нурснаар 70 мянган хүн орох оронгүй болоод байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор “Рио-2016” зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 85 кг-ийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож, олимпийн аварга болсон Киануш Ростами алтан медалиа дуудлагаар худалдах шийдвэр гаргасан байна. Тэрбээр “Инстаграм” хуудастаа медалийнхаа зургийг өчигдөр байршуулж, нээлттэй дуудлага худалдаа зарлажээ.
К.Ростами нь 7.3 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хамгийн их хохирол амссан Керманшах мужийн уугуул аж. Тэрбээр ярихдаа “Энэ медаль бол Иран улсын ард түмнийх. Би тэдэнд үүнийг буцааж өгөх гэж байна. Байгалийн гамшигт нэрвэгдэн зовж шаналж буй хүмүүст чадах чинээгээрээ туслахыг би хүсэж байна” гэжээ.

Г.Доржханд