Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд багтав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
Учир нь тус дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Мөн хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм.
Дэд хорооны бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх саналыг нууцаар хурааж, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхын санал авч Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд орох болов.

Н.Туяа