Гадаад мэдээний сэтгүүлч тоймчдыг хамруулсан сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-15 19:01:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Конрад-Аденауэрын сан, Хэвлэлийн хүрээлэн хамтарсан “Мэргэжлийн сэтгүүл зүй: Гадаад бодлого, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 22-24-ний өдөр "Шангри-Ла" зочид буудалд зохион байгуулах гэж байна..

Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилтын хүрээнд гадаад мэдээний тоймч бэлтгэх анхны хөтөлбөр юм. Иймд оролцохыг хүсэгчид энэ сарын 20-ны дотор бүртгэлийн маягтыг бөглөх шаардлагатай.

Сургалтад хамрах оролцогчдод гадаад мэдээний сэтгүүлч, тоймчоор хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, сэтгүүл зүйн анхан шатны мэдлэгтэй байхын зэрэгцээ гадаад хэлний мэдлэгтэй байх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс тавьж байна. Сургалт гурав хоног үргэлжилнэ.

Б.Туул

相关新闻