Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг 78,6 хувийн саналаар дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох санал хураалгаж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны гэр бүл болон бусад асуудлаарх УИХ-д ирсэн өргөдөл байна. С.Зориг агсны аллагын захиалагчийг 14 хоногийн дараа зарлах гэж байна. Тиймээс Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийхээр УИХ-ын 21 гишүүн санал гаргаж, өргөдлөө өгсөн. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, Нээлттэй сонсгол явуулж өгөөч” гэсэн санал гаргасан. Гэвч Нээлттэй сонсголыг томилгооны асуудлаар явуулахгүй учир байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө явуулах боломжтой гэж үзсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан ч дэмжигдээгүй.
Улмаар нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч эхэлсэн. Ширүүн уур амьсгалтай өрнөсөн асуулт хариултыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Солонгосын хойг олон улсын анхаарлын төвд байгаа. Бүс нутгийнхаа нөхцөл байдлыг нэр дэвшигч юу гэж үзэж байна? БНСУ-д манай иргэд олноор ажиллаж амьдарч байна. Тэдний асуудлыг хэрхэн шийдэх гэж байна.
Нэр дэвшигч Б.Хурц: Солонгост манай 40-өөд мянган иргэд бий. Тэдний аюулгүй байдал тусгай чиг үүргээр хангагдана гэж ойлгож байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Солонгосын асуудлаар нууцын зэрэглэлтэй асуулт асууж байна. Энэ асуудлаар зөвлөлмж, чиглэл гарч байгаа. Тиймээс үүнд хариулахгүй байх нь зөв байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдрийн Энэ асуудлыг хаалттай хэлэлцэх горимын саналыг гаргаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Горимын санал цагаа олоогүй байна. Өнөөдөр томилгооны асуудлыг зөвшилцөж байна. УИХ зөвшилцөөд, Ерөнхийлөгч зарлигийг нь гаргачихсан Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэрийн асуудал шийдэгдэхгүй 130 хоног болж байна. Япон улсын талын зөвшөөрлийг авчихаад ийм олон хоног Элчин сайдаа томилохгүй сууж байна. Канадад суух Элчин сайд Г.Чингүүндарь 117 хоног, АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр 75 хоног мөн тухайн улсынхаа зөвшөөрлийг авчихаад хүлээж байна. Энэ байдал хэв журмаасаа хэтэрчихээд байна. Энэ бол Монгол Улсын дипломат албаны түүхэнд болж байгаагүй зүйл. Олон улсын дипломат харилцааны практикт Элчин сайдаа томилж явуулахгүй байна гэдэг туйлын найрсаг бус үйлдэл. Элчин сайдаа нэг бол дуудах, эсвэл ЭСЯ-ныхаа түвшинг бууруулах зэрэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд хийгддэг алхам биш. Энэ асуудлыг яаралтай шийдмээр байна.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал: Таван Элчин сайдын асуудал удааширсан нь үнэн. Эхнээсээ томилогдоод явж байгаа. Тодорхой хугацаа хэлэх боломжгүй.
УИХ-ын гишүүн Л.Болд: Хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Засгийн газар энэ асуудлыг яаж хүлээж авсан бэ? Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юу? Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлсэнийг мэдэж байгаа. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан. Тэр нь хэн юм бэ?
Нэр дэвшигч Б.Хурц: Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? М.Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан.
УИХ-ын гишүүн Л.Болд: Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм ингэж гүтгэж, нэр төрд халддаг байхгүй юу. Ц.Нямдоржийг бас яг ингэсэн. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсэгийн наймаа хийсэн зүйл байхгүй гэдгийг хэлчихсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хувийн нууц, байгууллагын нууц, албаны нууцтай холбоотой зүйл ярих бол УИХ хаалттай явдаг. Уг нь би Нээлттэй сонсголыг хаалттай хэлбэрээр явуулж энэ асуудлыг ярих санал гаргасан. Гэтэл шууд УИХ руугаа оруулаад нээлттэй явуулснаар асуудал иймд хүрч байна. Гэхдээ би хэдэн зүйл хэлье. Өмнөх УИХ-д МАН-ын гишүүдээс ганц гардаг үг бол "Хууль хяналтынхан, Тагнуул, АТГ биднийг дарамтлаад, чагнаад байна" гэдэг байсан. Тухайн үед АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга байсан Б.Хурц ажиллаж байсан. Хэрэв МАН өмнө нь ярьж байсан зүйл чинь худлаа бол Б.Хурцаас уучлалт гуй. Ер нь тагнах чагнах асуудлаар Л.Болд гишүүний ярьж байгаа үнэн. Сонгуулийн үеэр С.Ганбаатар мөнгө авч байгаа бичлэг нь гарчихсан. У.Хүрэлсүх, Б.Баатар нарын ярьсан яриа бас тарчихсан. Үүнийг хэн хийгээд задлаад байдаг юм бэ. Тагнуулын байгууллага энэ тагнаж чагнах асуудлаа цэгцэлж, хяналтаа тавьж болдоггүй юм уу? Хоёрдугаарт Дамирангийн Энхбатыг гурван улс дамнуулан тусгай ажиллагаа явуулж, хууль бусаар хулгайлж авчирсан. Олон сар хилс хэргээр шоронд хоригдоод гарсныхаа дараа Д.Энхбат нас барсан. Энэ ажиллагаанд Б.Хурц оролцож, баригдаж, Английн шоронд хэдэн сар хоригдож, Монголын төр тагнуулчаа буцааж авчирсан. Гэхдээ Монголын төр Д.Энхбатын гэр бүлээс уучлалт гуйх ёстой. Гуравт танай байгууллагын Сөрөх тагнуулын газрын дарга байсан Д.Цогтбаатарын гэр бүл танаас болоод хохирсон гээд Өргөдлийн байнгын хороонд гомдол ирүүлээд байна. Мандах гэж эхнэр нь өргөдөл байнга ирүүлж байна Хурц аа. Та энэ мэт асуудлуудаа тодорхой болгож, нэрээ цэвэрлэж аваач ээ. Бидэнд хар байна. Хэрэв нээлттэй хариулахгүй гэвэл сонсгол дээр ирж хаалттай хариулаач. Бид хоёрын урьд хувийн өс хонзон байхгүй. Би урьж байна. Дөрөвт ТЕГ-ын дарга байхдаа мэдэгдэл хийсэн. Ингэж огцом хурц мэдэгдэл хийж болдог юм уу?
Нэр дэвшигч Б.Хурц: Миний өмнөх ажилтай холбоотой асуулт байна. Би хариулах уу, яах уу гишүүдээ? Хуулийн хүрээнд товчхон хариулчих уу?
Байнгын хорооны дарга О.Содбилэг: Дараагийн гишүүнд микрофон шилжүүлье. Хуралдаан нээлттэй горимоор явж байгаа учир гишүүд хэлэх үг, асуултдаа анхааралтай хандаж, хэлэлцэх асуудалтай холбоотой сэдвээр ярихыг зөвлөж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэг их чухал албан тушаалд аваачиж томилох гээд байгаа юм шиг улс төржөөд байх юм. Гэмт хэрэг хийсэн бол шоронд хий л дээ. Нэг зүйлийг хэлмээр байна. Хэвлэлээ та нар хяна л даа. Яагаад гэвэл хэвлэлээр энэ бүх мэдээлэл чинь гараад би тэндээс уншсан юм. АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нар чинь хэний цэрэг юм бэ? Хуулийн байгууллагад шинэчлэл хийнэ гэж хэлчихээд дахиад л дүү нартайгаа уулзаж байгаа юм. Тэгэхээр Хуулийн байгууллагыг таван удаа удирдсан хүний үгээр үг хийгээд хэрэггүй. Хуульч хүмүүс одоо нотолгоотой ярья. Хэлээд, яриад байгаа бүх юмныхаа нотлох баримтыг гаргаж ир.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ийм нөхцөл үүсэх байх гэж бодоод хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан. Томилгоотой холбоотой асуудлаараа ярилцъя эсвэл хаалттай явуулъя. Л.Болд гишүүний яриад байгаа зүйл нь асуух ёстой асуулт мөн. Харин энэ хурлаар ярих уу эсвэл нээлттэй сонсголоороо явах уу гэдгээ бодох хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөс асуумаар байна. Таван Элчин сайдын асуудал яагаад шийдэгдэхгүй ингэж удаж байгаа юм бэ. Дипломатын түүхэнд зөвшөөрлөө авчихаад томилогдохгүй ингэж удаж байсан тохиолдол байхгүй. Яагаад энэ Элчин сайд нараа явуулахгүй байгаа юм бэ? Үүнд яг одоо хариулчих. Энэ бол Монгол Улсын гадаад бодлого. Ерөнхийлөгчид яаж зөвлөх гэж байгаа юм бэ. Монгол Улсын гадаад бодлого нэг цонхоор явах ёстой юу үгүй юу?
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал: Гадаад бодлого нэг цонхоор явна. Элчин сайд нар эхнээсээ зөвшилцөөд явж эхэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Ундраа: Солонгос улсад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдал, визний хөнгөлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ, Солонгос киноны асуудалд зохицуулалт хийх үү?
Нэр дэвшигч Б.Хурц: Нийт 40 мянган Монгол иргэд бий гэсэн судалгаа бий. Үүнээс 12 мянга нь харласан гэсэн тоо байдаг. Визний асуудлыг хоёр тал аль болох хөнгөлөлттэй нөхцлийг шат шатанд нь ахиулан ирж байна. Солонгос кино ганцхан Монголд биш Азийн бусад орнуудад ч гардаг. Харин манай киног тэнд соёлын өдрүүдээр сурталчилж болно гэж бодож байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Энэ асуудал дагуулсан нэр дэвшигчийг заавал оруулж ирэх хэрэг байсан уу. Нэр дэвшигчээс өөр хүн яригдаагүй юу? Яагаад энэ нэр дэвшигчийг сонгосон бэ?
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Элчин сайдын асуудал зохих бүх түвшинд яригдаж, хэлэлцэгддэг. Элчин сайдад нэр дэвшигчийн тухайд Монголын дипломат албанд өмнө нь ажиллаж байсан.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал: Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу судалж, Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх боломжтой гэж үзээд оруулж ирсэн. Д.Цогтбаатар сайдын хэлсэнтэй санал нэг байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссанаар санал хураалт болж, Элчин сайдаар томилох асуудлыг дэмжье гэсэн саналаар санал хураалгахад 78.6 хувь нь дэмжив.
Н.Гантуяа